SSM Улаанбаатарын тухай

SSM Улаанбаатарын тухай

Яагаад Монгол гэж? - Азийн тэлж буй бүсэд манлайл!

Монгол бол зүгээр нэг суралцах газар биш - Азийн дараагийн өсөлтийн давалгаанд стратегийн байр суурь эзлэх боломж юм.

  • Дэлхийд 5-д, Европод 2-т эрэмбэлэгдэх Швейцарын менежментийн сургуулийн албан ёсны Монгол дахь төв
  • Глобал MBA
  • Олон улсын багшлах бүрэлдэхүүн
  • Хөгжиж буй зах зээл дээрх бодит стратегийн төслүүд

Азийн амбицтай мэргэжилтнүүдийн хувьд Монголд суралцах нь зүгээр нэг академик сонголт биш, энэ бол өндөр өсөлттэй зах зээлийн бодит туршлагад суурилсан стратегийн хөрөнгө оруулалт юм.

SSM Mongolia - Швейцарь чанар - Монгол философи - Дэлхийн зах зээлийн боломж

Магадлан итгэмжлэл

Швейцарийн Менежментийн Сургууль (SSM) нь Groupe INSEEC-тэй холбоотой, Ром хотод байрладаг магадлан итгэмжлэгдсэн хувийн дээд боловсролын институт юм. SSM нь Ромын түүхэн төвд Вашингтоны Их Сургуулийн кампус дотор Campo de Fiori-д байрладаг. Бид дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон талт оюутнуудтай. Манай хөтөлбөрүүд нь Олон Улсын Магадлан Итгэмжлэлийн Байгууллагуудаар бүрэн магадлан итгэмжлэгдсэн бөгөөд түүнчлэн манай институт нь Чанарын EduQua гэрчилгээтэй.

EDUQUABusinet - Global Higher Education NetworkDEAC - Distance Education Accrediting CommissionCamera di Commercio RomaIAU - International Association of UniversitiesIACBE - International Accreditation Council for Business Education

SSM Mongolia – Монголын боловсролын шинэ шат

Director

Г. Наранзул

Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал

Эрхэм хүндэт оюутан залуус, боловсролын салбарын эрхэм хамтрагчид аа, Өнөөдөр бид зүгээр нэг шинэ сургуулийн нээлтийн тухай ярьж байгаа биш, Монгол Улсын дээд боловсролын шинэ үеийн тухай ярьж байна. Дэлхий хурдацтай өөрчлөгдөж, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан, глобал нийлүүлэлтийн сүлжээ, гео-эдийн засгийн шинэ бодит байдал, энэ бүхэн шинэ үеийн удирдагчдыг шаардаж байна. SSM Mongolia байгуулагдаж буй гол шалтгаан нь Монгол залуус дэлхийн энэ шинэ тогтолцоонд хаана, яаж, хэрхэн оршин байх вэ? гэсэн энэ асуултад хариу өгөх явдал юм.

Өнөөдөр олон мянган Монгол оюутан, залуус гадаадад боловсрол эзэмшихийг хүсдэг ч санхүүгийн, хэлний, гэр бүлийн, визний шаардлага гэх мэт олон саад бэрхшээлтэй тулгардгийг SSM Mongolia өөрчилж, дэлхийн боловсролыг оруулж ирснээр монголдоо бэлтгэгдсэн олон улсад өрсөлдөх чадвартай удирдагчдыг бэлтгэх үүд нээгдэж байгаа юм. Бид оюутнууддаа, эх орондоо ажиллаж буй мэргэжилтнүүдэд ажлынхаа хажуугаар суралцахын зэрэгцээ практик суурьт бодит төслүүд дээр ажиллан, олон улсын түвшинд стратегийн шийдвэр гаргах, салбар хоорондын интеграцийг ойлгох боломжийг олгох болно.

Дэлхийн хэмжээнд SSM төгсөгчдийн цалингийн өсөлт 125%-аас дээш байгаагаас "Боловсрол бол зардал биш, урт хугацааны стратегийн хөрөнгө оруулалт" юм гэдгийг харж болно. Монголын эдийн засагт дунд түвшний менежерүүд биш шинийг санаачлагчид, шийдвэр гаргагчид, систем бүтээгчид хэрэгтэй байгаа тул бид удирдлагын түвшний сэтгэлгээтэй, дижитал эдийн засагт бэлтгэгдсэн шинэ үеийг бэлтгэснээр Монголын бизнесийн удирдлагын чанар сайжирна гэдэгт итгэлтэй байна. Тиймээс SSM Mongolia нь дэлхийн боловсролын стандартыг Монголд нутагшуулж, санхүүгийн гүнзгий мэдлэгтэй удирдагчид, глобал зах зээлийг ойлгодог стратегичид, дижитал өөрчлөлтийг удирдах чадвартай менежерүүд, ёс зүйтэй, хариуцлагатай манлайлагчдыг бэлтгэх, тэдний ирээдүйг бүтээх институт юм.

Мөн бид Монгол улсын "Боловсрол, шинжлэх ухааны тухай" хуульд тусгагдсаны дагуу олон улсын туршлага, стандарт нэвтрүүлэх, магистр, докторын боловсролыг нэмэгдүүлэх, шинжлэх ухааны судалгаа, туршилт, инновацийг дэмжих, хүмүүнлэг, эрх тэгш боловсрол олгох, багшийн мэргэшил, хөгжлийг дэмжих ажлуудыг хийж, эх орныхоо боловсролын салбарт хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Бидний хамтын ялалт бол Монгол оюутны амжилт, Монгол бизнесийн чанарын өсөлт, Монголын боловсролын олон улсын нэр хүнд байх болно. Бүгдээрээ хамтдаа эх орныхоо боловсролын шинэ үеийг эхлүүлье.